Юуг ойлгохгүй байгаагаа ч ойлгохоо болилоо. Амьдралыг уу аль эсвэл өөрийгөө юу. Бүх юм болдог цаг дээрээ юм шиг боловч хэтэрхий хожимдсон ч юм шиг. Хожимдоогүй бол юунд гоморхол төрнө вэ? Ухаан үл хүрсэнийх үү эсвэл угаасаа ийм зураг зурагдсан байсаных уу?