Амьдаараа...
Дотроо олон їйлчилгээтэй бєгєєд хамгийн євєрмєц зїйл нь дээрээ зах ирмэг нь мэдэгдэхгїй усан сан байсан. Харахад мэдээж эвгїй, цаашаа уначихмаар харагдаж байлаа. Тэнд зєвхєн зочид буудлын їйлчлїїлэгчид нь сэлэх эрхтэй юм байна лээ.
За тэгээд дараачийн таалагдсан юм юу гэвээс, хєгжим. Нєгєє л дуртай зїйл маань нїдэнд тусаад бичлэг хийсэн боловч харамсалтай нь бусад дуу чимээнд Босоо ятга хєгжмийн эгшиг тод бичигдээгїй байна. Гэхдээ яахав, хэсгээс нь орууллаа. Усан онгоцон байшингийн 1 р давхарт зочдыг угтаж авах зорилгоор тоглодог юм байна.
Дараачид нь нээрээ Сентоза арал дээр очиж тоглолоо, паркад нь бас казинод нь :) Тэр казино дотор нь хэдэн дуучин, хєгжимчин бїсгїйчїїд олон хэл дээр дуулж байсаны дотор орос дуу их дуулж байсан нь их содон байлаа. Маш доргио, гоё дуулж байсан боловч камер маань цэнэггїй болоод бичиж чадаагїй харамсалтай юм болсон. Бидэнд газарчилсан Ф.Лид талархах хэрэгтэй билээ.











