Хог хаягчдаас ангижирцгаая

Наадмын уур амьсгал одоо ч үргэлжилсээр. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон наадмын
дараа хогоор дүүрэн харагдсан. Хэдхэн цагийн дараа бүртийх хоггүй болсон талбайг хараад үргэлж ийм цэвэр байдаг бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

Наадмын талбайд очиж баярлахдаа Та ТҮК гэсэн бичигтэй ягаан өмсгөл өмссөн хүнийг харсан байх. Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн ТҮК-ийн ажилчид наадмын талбайд ажиллажээ. Хог яаж цэвэрлэдгийг, хоггүй байлгаж болдог жишээг энэ удаа харуулсан гэхэд болно.
Ажлаа хийж чаддаг нэгэн байхад алмайж суугаа нь ч байдаг бололтой.

Баянгол дүүргийн нутаг төмөр замын буудлын арын дүр зураг нэг иймэрхүү. Ганц үүгээр тэндхийн хог дуусахгүй. Зүүн тийшээ хэдхэн алхаад 67 дугаар байрны эргэн тойрныг хараарай. Үхсэн нохой, элдэв хоолны шавхаруу, цаас, үмхийрсэн хог. Ядаж байхад замын хашлагыг нь ховхлоод орхисон нь нэмрээс болжээ.

Хоггүй цэвэр орчинд ажиллаж, хогоо саванд нь хийж сурцгаая. Хариуцсан ажилдаа эзэн байж, хотоо хогноос нь салгах ажилдаа шамдая. Хогоо саванд нь хийж чадахгүй байгаа нөхдүүдийн зураг хөргийг олны өмнө гаргаж сурталчилъя. Хүн бүр дор бүрнээ хогоо саванд хийх л юм бол энэ бол хөрөнгө зараад байх ажил биш гэдгийг та бүхэн мэддэг бизээ.

0 comments:

My Blog List

Guess who is it?

Guess who is it?